
www.kbb.comМонголд суудлын автомашины үнэ хямдарч байна. Улаанбаатарын гудамжинд олон орны элдэв янзын загварын гоё чамин машинууд олноор үзэгдэх болсон нь сайшаалтай.
АНУ-аас автомашин Монголд импортлох ажил хэргийг сонирхож байхад эндээс авсан үнээс бараг ялгаагүй үнээр зарим машинууд УБ-т зарагдаж байна. Айхтар ашиг хонжоо хайхгүйгээр шударга бизнес хийж байгаа бол маш сайн хэрэг. Гэтэл үүүний хажуугаар худалдан авагчаа хууран мэхлэх явдал байж болохоор сэжиг төрүүлж байна. Ямар ч машины явсан хэмжээг дуртай тоондоо буулгах үйлчилгээ $100 хүрэхгүй ханштай байдаг гэх.
Тэгвэл танд бид нэгэн хэрэгцээт хаяг санал болгож байна. Хүмүүсийн элдэв янзын худал хуурмаг үгэнд хууртахгүйгээр www.kkb.com хуудаст зочлоод өөрийн сонирхсон машиныхаа VIN дугаарыг нь оруулахад хангалттай. Энэхүү хуудаст таны сонирхсон машины засвар үйлчилгээний түүх, явсан замын хэмжээ, аваар осолын репорт, эзэмшигчийн байдал зэрэг мэдээллийг маш үнэнээр гаргаж өгнө болно. Мэдээж энэ үйлчилгэээ бага зэрэг үнэтэй хэдий ч бодит мэдээлэл тулгуурласан сайн машин нь түүнээс ч илүү чухал билээ.
Танд амжилт хүсье. Сонирхсон машиныхаа мэдээллийг авахыг хүсвэл бидэнд хандаарай.
No comments:
Post a Comment