Tuesday, October 27, 2009

Томуугийн А(H1N1) вирvсийн халдвараас сэргийлэхийн тулд би юу хийж чадах вэ?

Халдвар авсан хvн ханиах, найтаах vед халдварлагдсан агаар дусал гар, эд зvйлсийн гадаргууд бууж, харин жин багатай жижиг хэсгvvд нь агаарт тогтон vлддэг байна. Бусад хvмvvс тэр агаараар амьсгалах, эсвэл халдварлагдсан гар, гадаргуутай хvрэлцсэний улмаас халдварт єртєнє. Халдвар цаашид тархахаас сэргийлж хvн ханиаж найтаах vедээ ам хамраа алчуураар дарах, гараа тогтмол угааж байх хэрэгтэйг эмч мэргэжилтнvvд зєвлєж байна. ЭМЯ-наас иргэдээс хамгийн их ирсэн буюу анхаарлын төвд байгаа асуултуудад мэргэжилтнүүдийн хариултыг өгүүлсэн байна. Ингээд энэхvv асуулт хариултыг хvргэж байна.

Халдвар авсан vед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Томуугийн A(H1N1) вирvсийн халдварын vед илрэх анхны шинж тэмдгvvд нь томуу-тєст євчний шинж тухайлбал: халуурах, ханиалгах, толгой євдєх, vе мєч, булчингаар євдєх, хоолой хєндvvрлэх, нус гоожих зарим vед бєєлжих, суулгах зэрэг шинж тэмдгvvд болно.
Одоо дэгдээд байгаа дэгдэлтийн тухайд, Мексикт гарсан дэгдэлтийг судлуулахаар илгээсэн ДЭМБ-ын багаас ямар нэгэн хариу ирсэн байна уу?
Явсан баг тархвар зvйн нотолгоог ирvvлсэн байгаа бєгєєд дэлгэрэнгvй мэдээллийг цаашид хvлээн авах болно.
Халдвар гахайнаас хvнд дамжсан гэдгийг илтгэсэн баталгаа одоогийн байдлаар байна уу?
Байхгvй.
Энэхvv дэгдэлтийн улмаас эдийн засагт учирч болзошгvй хор хохиролын талаар ямар нэг мэдээлэл одоогийн байдлаар байна уу?
Байхгvй.
Улирлаг томуугийн улмаас жилд хэдэн мянган хvн нас бардаг гэдгийг мэдсээр байж энэхvv цартахалд тэгтлээ их санаа зовнихын учир юу вэ?
Улирлаг томуугийн эпидеми нь жил болгон дэгддэг бєгєєд тvvнийг бид улирлаг томууд зориулсан вакцинаар эмчлэх боломжтой байдаг. Харин цартахал бол дэлхий нийтийг хамарсан эпидеми юм. Энэ бол шинэ тєрлийн вирvс бєгєєд тvvний эсрэг дархлаа хvн амд бvрэлдэж амжаагvй байдаг.

Томуугийн А(H1N1) вирvсийн халдвараас сэргийлэхийн тулд би юу хийж чадах вэ?
Томуугийн шинэ тєрлийн A(H1N1) вирvс нь улирлаг томуу євчний нэгэн адил єєрєєр хэлбэл хvн ярих, ханиах, найтаах vед агаар дуслаар дамжин халдварладаг бололтой. Томуугийн халдварт єртєхєєс сэргийлэхийн тулд Та томуу, томуу-тєст євчнєєр євчилсєн байж болзошгvй хvнтэй ойр харьцахаас зайлсхийх (боломжтой бол 1 метрийн зай барих), мєн дараах арга хэмжээг авах хэрэгтэй.
Vvнд:
• Ам, хамартаа гар хvрэхээс зайлсхийх;
- Гараа савантай усаар сайтар угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргvйтгэгч бодисоор гараа тогтмол (ялангуяа ам, хамар эсвэл халдварлагдсан байж болзошгvй эд зvйлс, гадаргуутай хvрэлцсэнийхээ дараа) цэвэрлэх;
-Євдсєн байж болзошгvй хvнтэй ойр харьцахаас зайлсхийх;
-Онцын шаардлагагvй бол хvн ам олноор цугларсан газраар явахгvй байх
-Ажиллаж, амьдарч буй єрєє тасалгааныхаа салхивчийг онгойлгон, тогтмол агааржуулж байх;
-Эрvvл аж тєрєх зан vйлийг хэвшvvлэх, тухайлбал: тэжээллэг хоол хvнс хэрэглэх, нойр хоолны дэглэмээ зєв зохицуулах, дасгал хєдєлгєєн хийж байх гэх мэт.

Амны хаалт (маск) хэрэглэх талаар ДЭМБ ямар зєвлємж єгч байгаа вэ?
Хэрэв та євчлєєгvй бол амны хаалт (маск) зvvх шаардлагагvй. Хэрэв та євчтэй хvн асарч байгаа бол євчтєнтэй ойр харьцах vедээ маск зvvж, харьцаж дууссан даруйдаа маскаа авч, гараа сайтар угаах шаардлагатай.

Амны хаалтыг хэзээ, хэрхэн хэрэглэх вэ?
Хэрэв Та євчтэй vедээ аялал зугаалгаар явах эсвэл бусад хvмvvстэй харьцах шаардлага гарвал амны хаалт зvvж байх хэрэгтэй. Амны хаалтыг ямар ч нєхцєлд зєв хэрэглэх нь хамгийн чухал. Буруу хэрэглээ нь халдвар тархах боломжийг нэмэгдvvлдэг.

Томуугийн A(H1N1) халдвараар євчилсєн эсэхэээ би яаж мэдэх вэ?
Томуугийн A(H1N1) вирvсийн халдвар болон жирийн улирлаг томуу хоёрын хоорондох ялгааг Та эмнэлгийн байгууллагын туслалцаагvйгээр мэдэх боломжгvй юм. Улирлаг томуугийн vед илэрдэг шинж тэмдгvvд тухайлбал: халуурах, ханиалгах, толгой євдєх, булчин євдєх, хоолой хєндvvрлэх, нус гоожих зэрэг шинж тэмдгvvд тус тус илэрнэ. Зєвхєн эмч, Таны оршин суугаа орон нутгийн эрvvл мэндийн байгууллага л томуугийн A(H1N1) вирvсийн халдвар мєн эсэхийг магадлан баталгаажуулах болно.

Хэрэв би єєрийгєє халдвар авсан гэж бодож байгаа бол юу хийх ёстой вэ?
Хэрэв Та єндєр халууран, хоолой хєндvvрлэн, бие тань сайнгvй байгаа бол:
-Ажил сургууль, хичээл болон хvн ам олноор цугларсан газраар явахаас зайлсхийх;
-амарч, шингэн их хэмжээгээр уух
-ам хамраа таглаж ханиаж найтаах, хэрэглэсэн салфеткаа зохих журмын дагуу устгаж байх. Салфеткатай хvрэлцсэнийхээ дараа гараа савантай усаар угаах эсвэл спиртэн суурьтай халдваргvйтгэгч бодисоор зайлах;
-Хэрэв ханиаж найтаах vед ойр орчимд чинь салфетка байхгvй бол тохойныхоо дотор тал руу ам хамраа чиглvvлэн ханиаж найтаах;
-Бусад хvмvvстэй хамт байх vед халдвар агаар дуслаар тархахаас сэргийлж амны хаалт хэрэглэж байх, гэхдээ амны хаалтыг зєв хэрэглэж байгаа эсэхээ байнга нягталж байх;
-євчтэй байгаа гэдгээ гэр бvл, найз нєхдєдєє хэлж, бусад хvмvvстэй харьцахаас зайлсхийх;

-хэрэв боломжтой бол, эмнэлэг рvv очихоосоо ємнє эмчтэйгээ холбоо барин, эмчид vзvvлэх шаардлагатай эсэхээ зєвлєлдєх.

Хэрэв надад эмнэлгийн тусламж хэрэгтэй бол би юу хийх ёстой вэ?

-Хэрэв боломжтой бол, эмнэлэг явахаасаа ємнє эмчтэйгээ холбоо барин, ямар шинж тэмдэг, зовуурь илэрч байгаа тухай хэлж мэдэгдэх. Єєрийгєє яагаад томуугийн A (H1N1) вирvсийн халдвараар євчилсєн гэж бодож байгаа эмчдээ тайлбарлан хэлэх (тухайлбал: шинэ тєрлийн томуугийн халдвар бvртгэгдсэн газар нутаг руу ойрын хугацаанд зорчсон бол). Эмчийн єгсєн зєвлємжийн дагуу хийж гvйцэтгэх.
-Хэрэв Та эмнэлэгт очихоосоо ємнє эмчтэйгээ холбоо барьж чадаагvй бол, эмнэлэгт ирсэн даруйдаа єєрийгєє шинэ тєрлийн томуугийн халдвартай байж болзошгvй хэмээн сэжиглэж байгаагаа эмнэлгийн ажилтанд нэн даруй мэдэгдэх шаардлагатай.
-Эмнэлэг очих замдаа ам, хамраа таглах эсвэл амны хаалт зvvх хэрэгтэй.

Хэрэв би томуугаар євчсєн ч гэсэн биеийн байдал маань санй байвал ажил, сургуульдаа явж болох уу?

Болохгvй. Томуугийн A(H1N1) вирvсийн халдвар, жирийн улирлаг томуу хоёрын аль нь ч байсан гэсэн Та гэртээ байж, євчний шинж тэмдэг илэрч байх vеийн туршид ажил, сургуульдаа явж болохгvй. Энэ бол хамт ажилладаг нєхєд болон бусад хvмvvсийг халдварт єртєхєєс сэргийлсэн арга хэмжээ юм.

Би аялал зугаалгаар явж болох уу?
Хэрэв Таны бие тавгvйрхэн, Таньд томуугийн шинж тэмдэг илэрч байвал Та аяллаар явж болохгvй. Хэрэв Таны эрvvл мэндийн байдал сайнгvй байгаа мэт санагдвал Та эмчид хандах хэрэгтэй.

No comments:

Post a Comment