Хүүхэд бол цагаан цаас та түүн дээр юу бичихээ өөрөө л мэднэ шүү дээ. Юуны өмнө өөрөө зөв үлгэрлэн дууриал үзүүлэж мөн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.Түүнээс гадна хэрхэн бусадтай харилцаж мөн өөрийгөө үнэлэх үнэлэмж зэргийг зааж сургах нь чухал Иймд дараах зөвөлгөө танд туслана гэдэгт найдаж байна.
1. Хүүхэд чинь утга учиргүй мэт зүйлс яриж байсан ч тэднийг анхаралтай сонсож байх хэрэгтэй. Ингэж сонссоноороо та тэднийг ирээдүйд ямар хүн болж төлөвшиж байгааг мэдэхээс гадна төлөвшилд нь туслах болно
2 . Хүүхэдтэйгээ том хүн шиг л харилцаж түүнтэй ярилцах хэрэгтэй. Гэхдээ энэ нь та өөр насанд хүрсэн том хүнтэй харицаж байгаам шиг ярина гэсэн үг биш юм . Юу гэсэн үг вэ гэвэл та тэдэнтэй илүү чөлөөтэй байж яагаад тэд таны үгэнд орж байх хэрэгтэйг тэдэнд ухармсарлулж ойлгуулах хэрэгтэй.Тэднийг хэрхэн өөрсдийн үүргийг ухамсарлахад та тэдэнд зааж сургах нь чухал. "Тийм учраас чи үнийг хий" хэмээн тэднийг хэзээ ч тулгаж болохгүй. Хүүхэд бүхий л зүйлийг даган дурайж үргэлжид суралцаж байдгыг сана. Та ямар үр суулгана түүнийгээ л хурааж авна шүү дээ.
3. Уурлаж байхдаа хэзээч хүүхдүүдээ элдэв үгээр загнаж харааж бусадтай харицуулж болхгүй . Заримдаа бид санаандгүйгээр хэлэхийг хүсээгүй үгээ хэлж тэднийг гомдоох үе байдаг.
4. Хүүхэд байнга эцэг эх эргэн тойрнынхныгоо даган дуурайж байдаг болохоор та хүүхэдтэйгээ харицахдаа тэдэнтэй баярлалаа, тэгэхгүй юу гэх мэт үгийг хэрэглэж байх хэрэгтэй. Удаан хугацааны дадал хэвшил болсон зүйл тэдний ирээдүйн амьдралд үр нөлөөгөө өгдөг.
5. Хүүхэдтэйгээ эелдэг бай. Эцэг эх болж хүүхэд хүмүүжүлнэ гэдэг бол хэцүү. Магадгүй найз нөхөдтэйгөө эхнэр юмуу нөхөртэйгөө харицахаас ч илүү хүүхэдтэйгээ учраа олох хэцүү байдаг аж. Тиймээс хүүхдтэйгээ аль болох эелдэг харицаж сурах нь тэдний өөрийгөө хүндлэх болон өөрийгөө хайрлаж байгааг мэдрэхэд нь тусладаг байна.
6. Өөртөө санаа тавих . Бид өөрсдийгөө хүүхдээсээ салгуу авч үздэг ч гэсэн яг үнэндээ амьдалын турш тэднийхээ үлгэр жишээ нь бид байдаг болохоор юуны түрүүнд өөрсддөө хяналт тавьж зөв үлгэр дуурайлал нь байж чадвал та тэднийхээ ирээдүйн амьдралд юугаар ч солишгүй их тус хүргэж байгаа юм шүү
No comments:
Post a Comment