Friday, August 13, 2010

Гэрээ муу энергээс хэрхэн хамгаалах вэ?


Байшингийн ойролцоо сvм хийд, дуган, цагдаа, шvvх, эмнэлэг, шорон, нуур цөөрөм байдаг
бол муу энерги давамгайлсанд тооцогддог. Дээрх тохиолдлуудад:
-Хаалга цонхоо тэр зvг рvv харуулахаас зайлсхий.
-Хvрэн өнгөөр хаалга, цонхоо будах
-Аль болох өрөө, тасалгаагаа гэрэл, гэгээтэй байлгах
-Цонхон дороо цэцэг, хашаандаа навчит мод тарь
-Хашаагаа хурц тод өнгөөр буд
-Байшингаа улаан дээвэртэй болго
-Хашаандаа билгийн чанартай чулуу, хайрга тавих зэрэг заслуудыг хийнэ.

Vvний адил муу энерги давамгайлсан өрөө гэж байна. Нар vздэггvй, чийгтэй, саарал, хөх, хар бараан өнгө дийлсэн, намхан таазтай, давчуу хаалга vvд нь байнга хаалттай байдаг, хэн нэгэн удаан хугацаагаар өвдөж хэвтсэн өрөөнд муу энерги давамгайлсан байдаг. Vvнийг засахын тулд:
-Өрөөний ханыг ягаан, шар, бvдэг өнгөөр будах, обой наах
-Гэрэл гэгээ нэмж өгөх
-Орны бvтээлэг, бусад тавилгын өнгийг ч тод хурц гэгээтэй болго
-Нарны гэрэл сайн оруул. Гэгээтэй, сэтгэл тайшруулах өнгөтэй хөшиг цонхондоо өлгө
-Шинэ өнгөтэй цэцэг, ваар цонхныхоо дэргэд тавь
-Цонхоо байнга онгорхой байлга
-Хөгжим, телевизээ гэртээ байх хугацаандаа асаалттай байлга. Дуу, хөгжим муу энерги зайлуулж, сайн энерги vvсгэдэг.

No comments:

Post a Comment