Thursday, May 12, 2011

Эрчүүдийн "нөгөө" зүрх

Түрүү булчирхай өвдөхөд ямар шинж тэмдэг илрэх вэ? Юунаас болж өвддөг, хэрвээ өвдвөл бэлгийн сулралттай болох уу? Хэрхэн эмчлэх вэ? гээд л санаа зовсон хүн танд жаахан ч гэсэн тус болох болов уу.

Монгол эрчүүдийн дунд түрүү булчирхайн үрэвсэл ихсэхээс гадна залуужиж байна. Түрүү булчирхай томрох, үрэвсэх нь ахимаг насныханд л тохиолддог гэж ойлгох нь ташаа ойлголт юм. Түрүү булчирхайн өвчлөлөөр хэдэн ч настай хүн өвдөж болох тул эрт үзүүлж оношлуулах нь хамгийн зөв арга.

Мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй
Түрүү булчирхай өвдсөн байх магадлалтай гэж үзвэл нэн түрүүн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Ердийн шээдгээсээ илүү олон удаа (шөнө) бие засдаг болох
Шээж эхлэх үед төвөгтэй болох
Шээсний гарц багасах
Шээж дууссаны дараа ч дахин бие засмаар болох
Шээсээ барихад төвөгтэй болж хааяа тэвчихгүй алдах
Бие засахад хорсох
Дур тавих үед өвдөлт мэдрэгдэх
Үрийн шингэн, шээс цустай гарах
Нуруу, бүсэлхийний доод хэсгээр өвдөх
Төмсөг хүйт оргих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай.
Түрүү булчирхай гэж юу вэ?
Эрэгтэй хүн эрүүл, удаан наслахад түрүү булчирхайн үйл ажиллагаа нэн чухал үүрэгтэй. Тиймээс л эр хүний 2 дах “зүрх” гэж эртнээс онцгойлон нэрлэж ирсэн. Түрүү булчирхай нь 25 орчим грамм жинтэй, 2.2 см орчим урт, 3 см өргөн, давсагны хүзүүнд доошоо харж, шээсний сүвийн гадна талаар тойроод байдаг эрхтэн юм. Дотроо 40-50 жижиг булчирхайнцартай, тэдгээр нь бүгд шээсний сүвэнд тусгай сувгаар нэгддэг эрхтэн юм. Сүүлийн үед энэ эрхтэний биологийн идэвхт ажиллагааг эрдэмтэд сайн судалж байгаа учраас түрүү булчирхай өвчний үед бүгдийг нь авахыг эрмэлзэхээ больсон байна. Энэ нь эрэгтэйчүүдийг урт наслуулах, биологийн идэвхтэй процессыг хадгалж байх утгаараа чухал ач холбогдолтой гэж үздэгтэй холбоотой юм. Түрүү булчирхай нь үрийн сүүлэг шингэнийг бэлгийн дур ханах үед ялгаруулах үүрэгтэй. Гэхдээ энэ нь сперм буюу эр үр биш. Эр үр буюу спермийг төмсөг боловсруулдаг.
Түрүү булчирхай өвдөхөд нөлөөлөх хүчин зүйл
Түрүү булчирхай өвчлөх олон шалтгаан байдаг. Түрүү булчирхайн үрэвслийг шалтгаанаар нь хоёр бүлэгт хуваадаг. Нэгдүгээрт: янз бүрийн бактери, вирус, эсвэл мөөгөнцөрт өвчнөөс үүдэлтэй халдварын гаралтай түрүү булчирхайн үрэвсэлүүд багтдаг. Хоёрдугаарт нь түрүү булчирхайн шүүрэл болон хураагуур судасны цусны эргэлт удааширснаас үүдсэн түрүү булчирхайн багтана. Тогтмол бус бэлгийн амьдралтай үед түрүү булчирхайн шүүрлийн эргэлт удааширдаг бол суугаа ажил хийх, бариу дотуур хувцас өмсөх, архи хэтрүүлэн үед хураагуур цусны эргэлт удаашрина. Мөн биеийн эсэргүүцэл сулрах, дааврын алдагдал, бүрэн эмчлэгдээгүй халдварын голомт зэрэг түрүү булчирхайн үрэвсэл үүсэх нөхцлийг бүрдүүлэгч хүчин зүйл байдаг.

Өвчний явцИхэнх тохиолдолд түрүү булчирхайн үрэвсэл нь хүчтэй илрэхгүйгээр олон жилийн туршид архаг хэлбэрээр өрнөдөг. Өвчний явцын үед халуурах, үе үе хярзангийн орчим, эсвэл шээх үед өвдөх, таагүй мэдрэмж төрөх шинж тэмдэг илэрдэг. Шээх үед шээсний сүвнээс бага хэмжээний ялгадас гарах нь түрүү булчирхайн архаг үрэвслийн хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг юм. Ихэнх эрчүүд энэ мэтийн ялихгүй шинж тэмдгийг анхаардаггүй. Хайхрамжгүй хандаж цаг алдсанаар түрүү булчирхайн архаг үрэвсэл нь давсагны үрэвсэл, бөөрний үрэвсэл үүсгэх аюултай байдаг. Ингээд ч зогсохгүй түрүү булчирхайн үрэвсэл нь хүндэрч үрийн цулцангийн үрэвсэл, төмсөг болон даавруудын үрэвсэлд хүргэн, үргүйдлийнг үүсгэх аюултай. Мөн түрүү булчирхайн үрэвсэл үүссэний дараа эрчүүдийн эрхтэний хөвчрөл алдагдах гэсэн асуудалтай тулгардаг. Үрэвсэл нь хөвчрөлд оролцдог мэдрэлийн эсэнд нөлөөлснөөр ийм таагүй үр дагавар гардаг. Зарим настай хүмүүст шээс саалтын шинж тэмдгээр илэрдэг.

Түрүү булчирхай томрох, хорт хавдар болох зэрэг долоон төрлийн өвчин байдаг. Хамгийн их илэрч байгааг нь бэлгийн сулрал, шээсний саатлын шинж тэмдэг. Үүнээс зовиур шаналгаа эхэлдэг. Эрэгтэй хүнд байнга эргэлдэж байдаг цус, бэлгийн даавар, аноргенний дааврын хэмжээ нас ахихаар багасна. Тэгэхээр бэлгийн амьдрал холдоод ирдэг. Ийм учраас биологийн процесс багасаад ирэхээр цусанд эсрэг даавар үүснэ. Үүссэн эсрэг даавар нь түрүү булчирхайг томруулдаг. Нэг бол бэлгийн даавар багасаад ирэхээр өмнө нь үрэвсэлт өвчнөөр олон өвчилж байсан бол түрүү булчирхай хатуурах, чулуужих, үрэвсэх зэргээр илэрдэг юм. Энэ өвчин нь удаан ба түргэн чанартай гэж байдаг ба түргэн чанартай нь гэнэт өвчлөх ба ядрах, даарах, үе мөч өвдөх, ууц нуруу, бүслүүр, нууц эрхтэн хөндүүрлэх, өтгөнөө гаргахад хөндүүрлэх зэрэг олон байдлаар илэрдэг. Шээсний сүвнээс шингэн тунгалаг буюу сүү шиг цагаан шингэн эд дусалж мэдрэгдэнэ. Үүнийг яаралтай арга хэмжээ аваагүй нөхцөлд нойр хулжиж, зүүд олшрох, толгой эргэх зэрэг шинж тэмдэг үзэгдэж, үрэвсэлт хор нь биеийн бусад хэсэгт тарах аюултай.

Оношлогоо, эмчилгээ
Дээр дурдсан шинж тэмдгүүдээс нэг нь илэрвэл цаг алдалгүйгээр бөөр, шээсний замын эмч, эрэгтэйчүүдийн эмчид хандаж үзүүлэх шаардлагатай. Эмч үзлэг хийгээд БЗХӨ шинжилгээ, бага маарцагны эрхтнүүд болон түрүүт булчирхайн хэт авианы шинжилгээ, түрүү булчирхайн дотуур үзлэг хийнэ. Түрүү булчирхайн дотуур үзлэгийг шулууцн гэдсээр хийдэг. Эмч түрүү булчирхайг гараар тэмтэрч үзлэг хийх явцдаа өвчний явцыг тодорхойлоод зогсохгүй түрүү булчирхайн шүүрлээс дээж авдаг. Үүний дараа эмчилгээг эхлэхээс өмнө таны бичил орчин бактерийн эсрэг эм, бэлдмэлд хэр мэдрэмтгий байгааг тогтоох зорилгоор түрүү булчирхайн шүүрлээс бактерийн шинжилгээ авдаг. Ингэж тодорхойлолгүйгээр эмчилгээ хийвэл өвчнийг улам хүнд хэлбэрт оруулах эрсдэлтэй. Түрүү булчирхайн үрэвслтийн эсрэг эмийн эмчилгээ хийхийн дээр цусан хангамж, шүүрлийн эргэлтийг сайжруулахын тулд түрүү булчирхайн иллэг хийдэг.

Урьдчилан сэргийлэлтХэт бариу дотуур өмд өмсөхөөс зайлсхий. Чөлөөтэй хөвөн зөөлөн дотуур өмд нь эрүүл ахуйн олон ач холбогдолтойгоос гадна түрүү булчирхайн хэвийн цусан хангамжинд саад болохгүй. Мөн доороосоо даарахгүй байж аль болох хөдөлгөөнтэй идэвхтэй байх хэрэгтэй. Тогтмол бэлгийн харьцаанд байх боломжгүй бол гар хангалга хийх хэрэгтэй. Эрэгтэйчүүдийн эмч нарын нотолж байгаагаар бол гар хангалга нь түрүү булчирхайг цэвэрлэн, иллэг хийж үрэвслээс сэргийлж өгдөг байна.

No comments:

Post a Comment