Monday, August 10, 2009

Та Хүүхэддээ Үлгэр Ярьж Өгдөг үү?

Та хүүдээ,охиндоо байнга үлгэр домог ярьж байгаарай Манай охин одоо 4 нас 3 сартай. Унтахаасаа өмнө бид хоёрын аль нэгээр нь заавал ном уншуулж байж унтдаг юм. Ер нь л номонд их дуртай хүүхэд. Өглөө нүдээ нээнгүүтээ гэрлээ асаагаад, урд орой нь унтахаасаа өмнө уншуулсан номоо сөхөөд, ахиж эхнээс нь дуустал нь эргүүлж байж босдог. Бидний өглөө болгон ингэж л эхэлдэг. Бүр хэдхэн сартай байхаас нь эхлээд л нас намбанд нь тохирсон өнгө будаг ялгадаг, элдэв зүйлсийг нэрлүүлдэг гэх мэт номоор л эхэлж байлаа шд. Тэр байтугай усанд орход нь хардаг, нордоггүй номноос эхлээд утас уяагаар холбочихсон, хүүхдийн тэргэнд зориулсан ном гээд л алхам тутамд нь л хаа сайгүй гарын дор нь байлгаж байдаг сан. Одоо бүр зуршил болчихсон, оройдоо шүд амаа угаачихаад, тэврэлдээд л, дүнгэр дүнгэр гээд ном уншуулж байгаад хааяадаа хархаар унтчихсан байх ч жишээтэй. Яслид л байсан байх. Хаширыг нэг удаа авах гээд очсон чинь, хавийн бүх хүүхдүүд манай хүнийг тойроод суучихсан, өнөөх чинь дунд нь амандаа соосогтой хирнээ номоо буруу харуулчихаад, цээжилсэн хэдэн мөрнүүдээ чанга чанга дуудан "уншчихсан", өнөөдүүл нь үнэнгээсээ "уншиж" байна гээд итгэчихсэн, амьсгаа дараад сууж байж билээ. Тэрнээс хойш үе үе анзаарах болгонд яслийнх нь атаманууд нь тааралдсан номоо бариад Түүнд "уншаад" өгөөч гээд гуйдаг болчихсон гэж багш нь хэлж байж билээ. Хүүхэд юм хойнo юм цээжлэхдээ их амархан юм даа. Нэг номыг ер нь нэг хоёр уншуулаад л, бараг үг үсэггүй тэр чигт нь цээжилчихсэн байдаг. Зузаан гэгчийн номыг зургийг нь харж байгаад л дуржигнатал уншчихна шүү дээ. Үгийн баялаг, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар гээд л юм юманд асар тустайг дурдах илүүц биз. Ингээд хэрэг болж юуны магад гэсэн үүднээс өөрийн туршлагаасаа үүдэн ганц хоёр зөвлөгөө маягийн юм биччихье.

Хэрэггүйг нь орхиод, хэрэгтэйг нь анхаараад авбал сайн санж.
1.Номны сонголт: Нэг үеэ бодход ном хэвлэлийн чанар сайжраад, өөрт таалагдсан ямар л бол ямар ном гардаг болж. Сонголт ихсэх тусам үүсдэг нэгэн ацан шалаа бол зөв сонголт. Тухайн хүүхдийн байдлаас үүдэн "эмнэлэгт очихдоо эмчээс айдаггүй болох", "дүү гарвал дүүтэйгээ тоглож сурах", "эцэг эх нь салвал тухайн байдалтай яаж дасан зохицoх", "тоглоомоо булаацалддаггүй болох", "коршоокон дээр сууж сурдаг болох", "соосогноос гарах", "гутлаа үдэж сурах" гээд л мянга мянган сэдэвтэй номнууд номын дэлгүүрийн лангуугаар өрөөстэй байх аж. Хүүхдийнхээ тухайн нөхцөл байдалд тохируулан зөв номоо сонгож авах маш их чухал.

2.Тууштай байх: Ямар ч их ажил, стрэстэй байгаад хүүхэддээ тав аравхан минут гаргаад, унтхаас нь өмнө ном уншиж өгч байх. Мэдээж орой болгон зөвхөн ээж нь эсвэл аав нь, хэн нэг нь л номыг нь уншиж өгч байснаас ээлжлээд, бүр заримдаа танайд ирсэн зочин гийчдийг хүртэл гуйгаад уншуулчихаж байгаарай. Хүн бүрийн унших темп, арга барил өөр, хүүхэд тань нэг үлгэрийг олон өнгөөр мэдэрдэг болно.Та үлгэр уншиж өгч байхдаа хүүхдийнхээ царайг тогтож ажаарай тэр үед таны хүүхэд хичнээн аз жаргалтай байгааг та мэдрэх болно.

3.Үлгэр яарьж өгөх орчинг бүрдүүлэх: Мэдээж хэт их хурц гэрэлтэйд биш, хүүхэдтэйгээ тухлаад, өөрөөр нь ямар ном уншуулах хүсэлтэйг нь асууж сонгуулаад, элдэв саад болох зурагт утас гэх мэтээ холдуулан, хоёр биенээ тусгаарлаад, тухлaг орчин бүрдүүлээд авах хэрэгтэй. Яг үлгэрийн "ханхүү" нь "гүнж"-ээ аврах гэж байтал утас чинь дугараад хэн нэг нь элдэв дэмий юм асуугаад зогсчихвол хүүхдэд тань урамгүй байх болно.

4.Тухайн лгэрт гарч буй дүрд хувирч чаддаг байх Зурагтаар гарч буй гоё нэвтрүүлгээ үзэх гэж яараад, хурдхан шиг дуусгачихъя гээд оромцоглоод, элдэв үг өгүүлбэр алгасаад "дуржигнуулчихвал" хүүхдэд тань галан дээр ус асгахтай адил сэтгэгдэл үлдэж, энэ байдал олон давтагдвал цаашлан сонирхол буурах, анхаарал төвлөрүүлж чадхаа байх гэх мэт муу талтай.Түүнээс гадна үгээ удаавтар, тодоор ойлгомжтой уншихаас гадна, аль болох дууны өнгөө тухайн үлгэрийн баатартай тохируулан, маш сэтгэл догдлом хэсэг дээр нь шивнэх шахам аажуухан, арслан барын дүр байвал хоолойгоо хүржигнүүлдэг ч юм уу, эсвэл маш сонирхолтой хэсэг дээр нь хэсэг завсарлага аван, цаашид яах бол хэмээн тэсэн ядан догдолтол нь хүлээлгэх, эсвэл нүдийг нь аниулан тэр сайхан орчинг үгээр илэрхийлэн дотроо төсөөлтөл зураглах гэх мэт ер нь л хүүхдийн анхаарлыг бүрэн татахуйц дүрдээ хувирах хэрэгтэй.

5.Асуулт болгонд нь хариулж байх: Ном уншиж өгч байхад нь хүүхэд тань гэнэт дундуур нь таслаад "яагаад...?", "яагаад...?" хэмээн тун их асууна. Энэ болгонд нь дургүйцэлгүй, аль болох ойлгомжтой бөгөөд товч хариулхыг хичээн, бүр болохгүй бол номоо уншиж дуусаад асуулт хариултын хэсэг хугацаа үлдээх хэрэгтэй. Энэ номонд юу гарав?, хэн хэнд юу гэж хэлэв?, яагаад? гэх мэт харилцан нэг нэгнээсээ асуун, тухайн номны талаар ярилцаж байх хэрэгтэй. Мэдээж хүүхэд юм хойно, нарийн ширийн учрыг нь ойлгохгүй, эсвэл мэдэхгүй үгнүүд гэх мэт их гарна. Тэр болгонд нь уцаарлалгүй, тэвчээртэй тайлбарлан, харилцан яриа үүсгэн, бүх зүйлийг бүрэн ойлгох ёстой гэж тулгалгүй ярих хэрэгтэй. Мөн хүүхэд тань зураг зурах дуртай бол, тухайн номны талаар маргааш нь ч юм уу юу төсөөлсөн төсөөллийг нь зуруулан, тэр талаар нь дэмжин "урам" өгөх юу юунаас чухал.

6.Маргааш хүртэл түр хойшлуулах Хүүхдэд тань тухайн ном таалагдаад, хэтэрхий урт үлгэр байх юм бол мэдээж хамгийн сонирхолтой хэсэг дээр нь завсарлага аван, маргааш үргэлжлүүлье гэх мэтээр анхаарлыг нь татах хэрэгтэй. / ТВ-н сериал кино шиг/Цаашаа яах бол хэмээн хүү,охин тань догдлон маргаашийн үлгэрээ тэсэн ядан хүлээх болно. Мэдээж хэлсэндээ заавал хүрэх хэрэгтэй. Мөн гадаадад төрж өсч буй хүүхдүүдийн хувьд хамгийн чухал асуудал бол, өөрийн төрөлхи хэлийг нь мартуулахгүй байхын тулд монгол ардын үлгэрүүдийг өдөр салаавчлан уншиж өгөн, хоёр хэлийг нь сайжуулж байх нь юу юунаас чухал юм билээ шүү. За ингээд хэрэв та хүүхдэдээ ном уншиж өгч амждаггүй бол хэзээ ч оройтоогүй байна. Хурдхан гарч номын дэлгүүр орон, сонирхсон номыг нь сонгон авч өгч, өвөр дээрээ суулган уншаад өгөөрэй. Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж Ильич ахын хэлсэн агуу үг байдаг байх аа.Бид энэхүү сайхан хүүхдийн ертөнцөд бэлэг болгож 2-6 насны хүүхэд багачууддаа зориулан үлгэрийн СD-тэй зурагт ном бүтээв. Бид номондоо Орос, Гүрж, болон бусад орны дэлхийд алдартай ардын үлгэрүүдээс түүвэрлэн оруулсан юм. Үлгэрийн ном нь жүжигчилсэн дуу, чимээ хосолсон хэлбэрээр бүтээгдсэн СD -ны хамт хүүхдүүд та бүхэндээ хүрч байна. Үлгэрийн номын зураг дизайн, өнгө будаг нь хэвлэлийн өндөр түвшинд бүтээгдсэн бүтээл юм. ”Миний дуртай үлгэрүүд” номын, бусад үлгэрийн номноос ялгарах давуу тал нь номонд орсон бүх үлгэрийн баатар, тэдгээрийн үйл явдлыг нэг бүрчлэн зурж үзүүлсэнээрээ онцлог юм. Хүүхэд багачууд үлгэрээ сонсож байхдаа тухайн үлгэрт гарч байгаа үлгэрийн баатруудын дуу хоолой, ан амьтан, байгалийн дуу чимээг СD-сээ сонсож мэдэрхээс гадна, үйл явдлыг нэг бүрчлэн номноосоо үзэж харах боломжтой. Таньд хүүдээ, охиндоо үлгэр ярьж өгөх багахан ч гэсэн зав гарахгүй бол бид таны өмнөөс үлгэр яариад өгье. Ном бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа.Баярлалаа Үлгэр домогт итгэж өсдөг Үнэхээр гайхамшигт хүүхэд нас аа гэж.

Гадаадад үр хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа Монгол ахан дүүсдээ зориулав. Бид дүү нартаа "Миний дуртай үлгэрүүд"нэртэй дэлхийн алдартай үлгэрүүдийг багтаасан сонсдог номыг, CD-ны хамт урлан бүтээлээ. CD-ны үлгэрийг дуу шумны өндөр төвшинд ,жүжигчилсэн хэбэрээр манай алдартай жүжигчид уншсан байгаа.Үлгэрийн ном маань үлгэрт гарч буй бүхийл үйл явдлыг нэг бүрчлэн зурж харуулсан маш сайхан өнгөт зурагтай. Номны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бол olloo.mn сайтийн шинэ номын булангаар орж үзээрэй. Ном, CD нийлээд 20 мянган төгрөгний үнэтэйгээр Улаанбаатар хотын бүх номын дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Мөн зөвхөн 99127373 70114080 утсаар захиалга өгсөн тохиолдолд 20 хувийн хямдралтай үнээр буюу 16 мянган төгрөгөөр хүргэлт үнэгүй хүргэж өгч байгаа.Эрхэм таныг Монголруу утастаж захиалан авч хамгаас хайртай ханхүү,гүнжээ баярлуулна гэдэгт итгэж байна.Таны хүүхэд хэнээс ч дутахгүй ,амьдарч хамгаас илүү аав ,ээжтэй байсан гэдгээрээ бахархан, сайн хүн болон өсөж хүмүүжинэ гэдэгт итгэж байна.Таньд Баярлалаа!

No comments:

Post a Comment