Saturday, February 13, 2010

2009 онд гарсан татварын хөнгөлөлтүүд ба өөрчлөлтүүд

IRS бую татварийн ерөнхий газраас 2009 онд дараах хөнгөлөлтүүд болон өөрчлөлтүүдийг шинээр гаргасан байна.
Making work pay credit: Энэ хөнгөлөлт нь зөвхөн 2009 онд гарсан хөнгөлөлт бөгөөд та Social-ийн дугаартай мөн 2009 онд тодорхой хэмжээний орлого олсон бол ганцаараа амьдардаг хүнд $400, гэр бүлээрээ бол $800 хүртэлх хэмжээний нэг удаагийн хөнгөлөлт авч болно. Гэхдээ энэ хөнгөлөлт нь таны нийт олсон орлогын 6.2%тай тэнцүү ба гэхдээ $400 хэтрэхгүй байх ёстой. (гэр бүл бол $800)
Economic Recovery Credit: Эдийн засгийг сэргээх зорилгоор гаргасан 2008 оны энэхүү хөнгөлөлтийг авсан хувь хүмүүсийн энэ орлогыг татвар ноогдох орлого гэж тооцохгүй боловч 2009 оны шинээр гарсан ажил хийсэнийг урамшуулах хөнгөлөлтөөс авч болох мөнгөн дүн буурах юм байна.

(та хэрэв Social-ийн дугаартай бол энэ хөнгөлөлтийг 2008 юмуу 2007 онд авсан байх ёстой)

Government Retiree Credit: Хэрэв та улсын тэтгэвэр авдаг бол энэ кредитийг авч болно.

American Opportunity Education Credit: Өмнө нь Hope буюу Итгэл гэж нэрлэгддэг байсан боловсролыг дэмжих хөнгөлөлт нь $2500 хүртэл өссөн бөгөөд Америкийн Боловсрол боломжийг дэмжих кредит гэж шинээр нэрлэгдлээ. (ажиллаж байгаа хүн бүр энэ кредитийг татвартаа тооцуулах хэрэгтэй, яагаад гэвэл энэ нь таныг өөрийгөө хөгжүүлэхэд зарсан ямар ч зардал байсан ихэвчлэн оруулж болдог хөнгөлөлт юм)

Cash for clunkers :) - Энэ кредит нь "cash for Clinkers" гэдэг программд хамрагдан эдийн засагт хэмнэлттэй авто машин худалдаж авсан хүмүүст зориулсан хөнгөлөлт юм. Машин авахад нь $3500 юмуу $4500 долларын төлбөрийн даалгавар өгсөн байх ёстой, ( payment voucher)

Deduction for motor vehicle deductions: Хэрэв та 2009 оны 2 дугаар сарын 16-наас хойно шинэ машин худалдаж авсан бол машин авахдаа төлсөн мужийн болон County-д төлсөн татварыг татвар төлсөн мөнгөн дүндээ нэмж өгөх боломжтой :)

First time home buyers credit: Анх удаагаа байр худалдаж авч байгаа хүмүүст зориулсан хөнгөлөлтийн дүн $4000 хэрэв гэр бүл бол $8000 хүртэл өссөн .

Дээрх мэдээллүүд таньд жаахан ч гэсэн тус болсон гэж итгэж байна,
Хүндэтгэсэн Өнөрөө Дорж
www.royaltycg.com
u.dorj@royaltycg.com

No comments:

Post a Comment