АНУ нь єєрийн Хєнгєлєлтийн Ерєнхий Систем (ХЕС) буюу GSP-гээрээ дамжуулан хєгжиж буй орнуудын эдийн засгийн хєгжлийг дэмжихэд чиглэсэн vйл ажиллагаа явуулж байгаа ба уг хєтєлбєртєє нэн буурай хєгжилтэй, хєгжиж буй 43 орныг оролцуулан 134 улс ба нутаг дэвсгэрээс 3,400 нэр тєрлийн бараа, бvтээгдэхvvнийг гаалийн татваргvйгээр тус улсын хилээр оруулах давуу эрх олгож байна. Энэхvv хєтєлбєрт Монгол Улс хамрагдаж байгаа ба Монгол Улсаас гарал vvсэлтэй 3400 нэр тєрлийн бараа бvтээгдэхvvнд ХЕС-ийн дагуу гаалийн татваргvйгээр АНУ-ын хилээр нэвтрэх боломжтой болоод байна.
Ийнхvv Та АНУ руу бараа бvтээгдэхvvнээ импортоор оруулах vедээ экспортлогч эсвэл импортлогч нь ХЕС-ийн хvрээнд гаалийн татваргvй нэвтрvvлэх хvсэлт гаргахдаа доорх гаалийн мэдvvлгийн маягтан дээр заасанчлан (27 дугаар нvдэнд) импортлон оруулж буй барааг тодорхойлдог Барааны Уялдуулсан Системийн дугаарын ємнє “А”, “А+”, “А*” зэрэг vсгийг тавих ёстойг анхаарна уу!
Илvv дэлгэрэнгvй мэдээлэл хэрэгтэй бол:
http://www.mongolchamber.mn/ - МVХАVТанхимын вэбсайт
http://www.ustr.gov/Trade_Development/Preference_Programs/GSP/Section_Index.html - Америкийн Хєнгєлєлтийн Ерєнхий Систем –GSP хєтєлбєрийн вэбсайтаас тус тус авна уу!
Source: http://www.mongolchamber.mn/modules.php?name=News&file=article&sid=322
No comments:
Post a Comment