Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэд консул Кристопер Андерсен “Отгон тэнгэр” дээд сургуулийн оюутнуудтай уулзаж, АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын асуултад хариулт өгчээ. Сүүлийн жилүүдэд манай залуучууд АНУ руу явж сурахыг их хүсэх болсон. Гэтэл ямар материал бүрдүүлж, яаж виз авах тал дээр мэдээлэл тааруухан байдаг аж. Хэрвээ АНУ руу сурахаар явж байгаа бол интернетээр виз хүссэн өргөдлийн маягт бөглөсөн хуудас, визний хураамж болох 131 ам.долларыг “ХААН” банкинд тушаасан батламж, Америкт очиж суралцах сургуулийн урилгатайгаа ирэхэд хангалттай байдаг гэнэ. Эдгээр материалыг шалгаж үзээд ярилцлаганд оруулдаг байна. Мөн сурахаар явж буй хүмүүст F1 визийг олгодог байна. Энэ визний шалгуур өндөр байдаг тул их сайн бэлтгэх хэрэгтэй гэнэ. Учир нь англи хэлний анхны мэдлэггүй хүнд виз олгодоггүй аж. Англи хэлний дунд шатны мэдлэгтэй бол виз олгох боломжтой байдаг талаар дэд консул Кристопер Андерсен хэлсэн юм
Thursday, January 22, 2009
Англи хэлгүй бол АНУ руу явах боломжгүй

No comments:
Post a Comment