
Барак Обама баасан гаригт Бушийг сайн хүн хэмээн бодож явдгаа хэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Обама Бушийн явуулж байсан бодлогыг буруушааж, өнгөрсөн 8 жилийн турш бий болсон алдаануудыг засахаа амлаж байсан билээ.
Обама мөн энэ үеэр "Бушийг хэцүү хүндрэлтэй үеүдэд дандаа хамгийн сайн шийдвэрүүдийг гаргаж байсан гэж би боддог. Гэхдээ маш олон буруу шийдвэрүүд хийгдсэн гэдэг нь үнэн. Бид одоо тэрхүү буруу шийдвэрүүдийг уламжлан аваад байна" хэмээн хэлжээ. Мөн Буш, Обама 2 саяхан хамтдаа Обамагийн анхны захиргааны ажлууд дээр хийх ажлууд болоод түүнд тулгарч болох хүндрэлүүд зэргийн талаар ярилцсан юм.
Оффисдоо тангараг өргөхөөсөө өмнө Обама $700 тэрбумын үлдэгдэлийг хэрхэн зарцуулах талаар тайлан тавьсан байгаа. Харин $350 тэрбумыг сенатын тодорхой нөхцөл дээр үндэслэж гаргах болсон тухай Обама мэдээллэв. " Ингэж тодорхой нөхцөл зааж өгөхөд буруу зүйл байхгүй. Мэдээж мөнгө хаашаа гарч байна, очих ёстой газартаа очиж байна уу үгүй юу гэдгийг шалгаж байх нь зөв хэрэг шүү дээ " хэмээн Обама хэлсэн байна.
Барак Обама болон түүний конгрессын гишүүд дэлхийн 2-р дайнаас хойших анхны том хэмжээний нийтийн хэрэглээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа ба татварыг багасгах юм.
Гэхдээ энэ хөтөлбөр буруутвал яах вэ?
Хуучныг баримтлагч эдийн засагчид түүний энэ хөтөлбөрийг хямралыг зөвхөн удаашруулах болно хэмээн үзэж байгаа юм.
"Вашингтон юу хийхээс үл хамаараад эдийн засаг эдгэрнэ гэдгийг би мэдэж байна. Гэхдээ энэхүү үйлдэл нь удаан хугацаанд үр нөлөөгөө үзүүлж, бидний хойч үеийн амьдралын стандартыг бууруулж, их хэмжээний өртэй үлдээх болно" хэмээн Cato Institute-н Chris Edwards хэлсэн байна.
Ажилгүйдлийн түвшин 12 сард 7.2 % д хүрч, 2009 онд энэ тоо өссөөр байх болно гэсэн таамаглал гараад байгаа билээ. Мөн 2008 онд бий болсон хэрэглэгчидийн хэрэглээний бууралт 2009 онд буурсаар байх юм.
Орон сууцны үнэ буурсаар байгаа. Маш олон хүмүүсийн хувьд зээл төлөх, зээл авах гэдэг хэцүү асуудалтай болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт конгресс $ 350 тэрбумын байлаутыг санхүүгийн зах зээлд хэрхэн гаргах талаар тодорхой шийдэлд хүрсэн билээ. Гэхдээ цаашид энэ байдлаар конгресс Обамагийн хүсэлтийг зөвшөөрөөд байх аваас удахгүй Байлаутын хэмжээ $1 триллионд хүрэх боломжтой юм.
Boston -гийн санхүүгийн консалтинг байгууллагын ерөнхийлөгч Allen Sinai " Хэрвээ ОБама ийм эрчимтэй байдлаар мөнгө зарах аваас эдийн засаг энэ жилдээ эдгэрч чадахгүй" хэмээн хэлсэн байна.
Обама өөрийн хөтөлбөрөө урт хугацааны, сайн цалинтай ажлын байрыг бий болгоно гэж бодохоос зардал их хэмжээгээр гараад байна гэдгийг огт анзаарахгүй байна гэсэн шүүмжийг хүмүүс өгч эхлээд байгаа юм.
" Бид байдлыг засахад нэг их оройтоогүй байна. Гэхдээ бид хамгийн гол нь хурдан хөдлөх хэрэгтэй байна" гэж Обама хэлж байсан билээ.
Гэтэл үүнийг эдийн засагч Mark Zandi шүүмжилж байгаа юм. Эдийн засаг жилийн эцэс гэхэд хэвийн болж болох юм. Гэхдээ маш олон зүйлүүд буруугаар эргэх боломжтой байна. Бидэнд хар толбо бий болгох мэдээж маш амархан шүү дээ. Дэлхий дахин яаж хандах нь тодорхойгүй. Бидэнд гутранги байх маш олон шалтгаан байна" хэмээн хэлсэн гэнэ.
(Source: www.orloo.info)
No comments:
Post a Comment