Saturday, March 7, 2009

“Чингис хаан” vзэсгэлэн Хьюстон хотод нээлтээ хийжээ

Техасын Хьюстон хотын Байгалын шинжлэх ухааны музейд Чингис хаан болон Их Монгол Улсын тvvхийн сэдэвтэй vзэсгэлэн єнгєрсєн сарын 25-нд нээгтээ хийжээ. Тус vзэсгэлэн нь Чингис хааны тvvхийг харуулахын зэрэгцээ 13 дугаар зууны Монголчуудын аж амьдрал, соёлтой холбоотой vзмэрvvд тавигдсан байна. Vзэсгэлэнд Чингис хаан болон 13 дугаар зууны Монголын тvvхтэй холбоотой нийт 150 гаруй vзмэр байгаа бєгєєд тэдгээрийг Монголын музейнvvд болон ОХУ-ын Улсын Эрмитажийн музейгээс зээлж тавьж байгаа аж. Vvнд, чулуун хєшєє, шаазан эдлэл, зэр зэвсэг, алт мєнгєн хэрэглэл болон ємнє нь америкийн олон нийт vзэж байгаагvй хосгvй нандин vзмэрvvд орсон байна. Уг vзэсгэлэн 2009 оны есдvгээр сарын 7 хvртэл гарах бєгєєд цаашид АНУ-ын томоохон хотуудад гарах тєлєвлєгєєтэй байгаа гэнэ.

Vзэсгэлэнг АНУ-ын ДайноДон Продакшнс /DinoDon Productions/ компанийхан зохион байгуулж байгаа аж. Yзмэрvvдээ Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Vндэсний тvvхийн музей, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хvрээлэн, Vндэсний Тєв номын сан, Цэргийн тvvхийн музей, Дорнод аймгийн музейгээс авсан байна

No comments:

Post a Comment