Юуны өмнө Англи хэл сурна гэдэг бол цаг хугацааны асуудал гэж хэлмээр байна. 4 сарын дотор ямарч хэлийг төгс эзэмшинэ гэж байхгүй. Тиймээс энэ богино хугацаанд хэлнийхээ түвшинг хэр үр дүнтэй, хурдацтай өсгөх вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь чи өөрийгөө дайчилж сонирхолтой зүйлээ ашиглан хэл сурбал илүү үр дүн гарна гэж бодож байна. Ер нь Чамаас л бүх зүйл шалтгаална гэдгийг ухаарах хэрэгтэй. Хаана ч байсан танд хичээлт л байх юм бол сурахгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Миний бодлоор ярианы чадвараа (speaking skill) сайжруулахад тусд нь цаг гаргаж сурах шаардлагагүй гэж би боддог. Яагаад гэвэл ярихын тулд эхлээд үндсэн суурь Listening, Reading skill-ээ хөгжүүлэх хэрэгтэй. Энэ хоёроо сайжруулсан байхад аяндаа чиний аманд чинь англи үгнүүд орж ирээд, Англи хэл дээр зүүдлээд эхлэнэ дээ хэхэхэ.Доорх аргуудыг туршаад үзээрэй:1. Хамгийн энгийн бөгөөд, нэг их зүйл шаарддаггүй үр дүнтэй арга бол - Just Watch TV!!!! - өөрийнхөө үзэх дуртай сувгуудаа зав л гарвал үзээд бай. (Би жишээ нь National Geographic, Discovery Channel, ABC, CNN гэх мэт сувгуудыг их үзэх дуртай)
2. Listening skill - ээ сайжруулах: Чи Ipod -той юу ? эсвэл mp3 player-тэй биздээ? Ipod бол хэл сурч байгаа хүмүүст их нэмэр болохоор эд байгаа юм. Itune-хээ Online Store-луу нь ороод Podcast -аас Англи хэлний маш их олон сонсох хичээлүүд Subscribe хийж ҮНЭГҮЙ авч болдог юм. Үнэхээр саак саак хичээлүүд байдаг шүү.
Жишээ нь миний сонсох дуртай podcast -ууд гэвэл:
- English as a Second Language Podcast - Энийг бол англи хэл сурч байгаа бүх хүмүүст таалагдах хичээл гэж бодож байна. Таны ярианы болон сонсох чадварыг сайжруулна. Хамгийн гол нь энэхүү хичээлүүд маань байнга шинэчлэгдэж байдаг юм. Та бүхэн зүгээр л ороод сонсоод үзээрэй!!! http://www.eslpod.com/ - та хэрэв ipod, mp-гүй бол ийшээ ороод онлайнаар хичээлээ сонсож болно.
- Bob and Rob show (энэ нэрээр хайхад болно) - Bob, Rob гэдэг хоёр хүн хоорондоо харилцан ярих байдлаар их сонирхолтой, одоо үеийн, сэдвээр idiomatic expression, slang, grammar, phrasal verbs, vocabulary гэх мэтийг маш сайн заадаг юм. http://www.thebobandrobshow.com/ - ийшээ ороод ч онлайнаар хичээлүүдийг нь сонсож болно.
- Business English Pod - энэ под маань бизнесын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад болох бизнес эрхлэгч бүх хүмүүст зориулагдсан хичээл юм. Би өөрөө ч бизнесээр сурдагийг хэлэх үү энэ хичээлийг сонсоод маш их үр дүн гарч байгаа. Ерөнхийдөө бизнес ертөнцөд өрнөж байдаг communication, meeting, daily activity, business news гээд л ер нь бүх л зүйлийг заадаг юм. Бас мэргэжлийн хэллэг болон, idiomatic expression тайлбарлаж өгдөг гээд боддоо! http://www.businessenglishpod.com/ - та зүгээр л ороод сонсоод үз.
За тэгээд өөрийнхөө сонирхсон мэргэжлээр Англи хэлний хичээл хайя гэвэл Itune-ээсээ key word-оо оруулаад хайгаад үз болохгүй бол Just Google it!!!!!
Эдгээр хичээлүүдийг ipod, mp3, mp4,... (өөр юу юу ч билээ дээ) суулгачихаад та хаана ч явж байсан сонсоод явж байхад таны хэл сайжрах нь гарцаагүй.
3. Reading skill-ээ сайжруулах:
- Би чамайг тааралдсан болгоноо барьж аваад уншаад бай гэж хэлэхгүй ээ.
- Хамгийн гол нь чи өөрийнхөө сонирхдог сэдвээрээ ном унших хэрэгтэй.
- Мөн эхний үед нэг их modern American English дээр бичигдсэн ном, сонин сэтгүүлээс зайлсхийх хэрэгтэй.
- International Edition гэсэн олон улсад давхар хэвлэгддэг номыг олж унших хэрэгтэй. Яагаад гэхээр ойлгоход амар, Easy English - ээр бичигдсэн байдаг юм.
- Чи заавал одоо энд ярьж байгаа, орчин үеийн idiom, phrasal verbs, street language-ийг сурах гээд байх шаардлага байхгүй дээ.
- Мэргэжлийн англи хэл бол бичгийн, албан ёсны англи хэлийг л ашиглаж ярьдаг юм. Хэрэв чи бизнесээр сурдаг бол бизнесийн чиглэлийн ном л уншаад бай. Ерөөсөө тоотой хэдэн үг л эргэлдээд байдаг юм. Түлхүүр үгнүүдийг нь сурчихсан байхад алзах зүйл байхгүй.
- Нэг номыг нэг удаа унших биш олон дахин уншвал таньд тогтох нь илүү. Та хэдий уншиж байх явцдаа үгээ хараад эргээд мартаж байгаа юм шиг боловч хэсэг хугацааны дараа яг тэр үгийг хэрэглэх үе таарахад өөрийн мэдэлгүй хэлчихсэн байдаг юм хэхэхэ True Story!!!!
- Эхлээд анх уншихдаа та intensive хэлбэрээр унших хэрэгтэй (мэдэхгүй үгээ харах, өгүүлбэрийн утгыг ойлгох гэх мэт)
- Харин 2 дахь удаагаа уншихдаа арай хурдан бөгөөд extensive (ерөнхий утгыг нь харж)
- Нэг их зузаан 500-600 хуудастай ном унших гээд хэрэггүй, эхлээд жижгээс эхэл. Хамгийн гол нь таны ном сонирхолтой үйл явдалтай, зохиолын баатартай бол их зүгээр шүү!!!
Xамгийн гол нь өөрийнхөө сонирхдог сэдвээрээ ном унших хэрэгтэй. Жишээ нь би бизнесийн чиглэлээр мөн Inspirational талруугаа номнууд унших дуртай. Inspirational гэдэг маань жоохон гэгээрүүлэх, ухааруулах (arousal of mind), амьдралын ухаан, оюун санаа хөгжүүлэх, мэдлэг хайрладаг ном юм уу даа. (Яаж баян болох вэ, өөрийгөө яаж танин мэдэх вэ, мөрөөдлөө тодорхойлох, амжилтанд хүрэх зам, бусдад яаж нөлөөлөх вэ, гэх мэт маш олон асуултны хариуг ийм төрлийн номноос уншиж болно)
Жишээ нь та бидний сайн мэддэг бас Монгол хэл дээр хэвлэгдсэн Баян аав, Ядуу аав (Rich dad, Poor dad) гэсэн ном энэ төрөлд багтаж болно мөн 2006 онд шуугиан тарьсан Нууц (The Secret) гэдэг ном байна, dvd, audio book гээл л их олон хэлбэрээр худалдаанд гарсан.
За би дараа нь хэрэв та бүхэн сонирхвол өөрийнхөө уншсан бөгөөд уншиж байгаа номнуудынхаа талаар, мөн оюутан хүний ширээд дээр заавал байх ёстой номны жагсаалтыг гаргаж та бүхэндээ хүргэнээ. (дуртай юмаа ярихаар гол сэдвээсээ хазайгаад явчдиймаа, sorry :))
Яагаад ном унших англи хэл сурахад тийм сайн гэж ? гэж та бодож магад.
Ном уншина гэдэг:
1. Та хэдий уншиж байх явцдаа үгээ хараад эргээд мартаж байгаа юм шиг боловч хэсэг хугацааны дараа яг тэр үгийг хэрэглэх үе таарахад өөрийн мэдэлгүй хэлчихсэн байдаг юм. хэхэхэ True Story!
2. Үгийн чинь сан улам их өргөжих болно.
3. Таны сэтгэн бодох чадварыг дээшлүүлнэ гэсэн үг.
Насанд хүрсэн хүмүүс эхний үэд 6-н зүйлд анхаарах хэрэгтэй. Би яаж ЭХЭЛЖ сурж байсанаа бичиэ. Хүүхдүүд бол өөрөөр сурдаг. Зөв унших дүрэм сурах, зөв бичих дүрэм, зөв сонсох дадлага, үгийн баялаг нэмэлт хамгийн чухал, эхний үэд. Энглиш чини зөв унших дүрэмтэй шүү!! Дандаа өөрөөр бичээд өөрөөр дуудаад байдаггүй юм, эринхий дүрэм чиглэл байдаг ни сайхан шүү!!
1. Зөв уншиx дүрэм сурсан, үсгээ, үсгийн дуудлагаа, үсгүүдийн хоршил, гурвал, байрлалаас хамаарсан дуудлага сурсан. 1 сарийн хугацаанд анхан шатний монгол номноос өөрөө сурсан.Галиг, галигийн хэдхэн дүрэм тогтоосоноор үгийг зөв/зөвдүү хэхэ уншиж сурсан, эхний 1 сард, үсгээ, галигаа баруун солгойгүй танидаг болсон. Бүх үгийн утгийг ни мэдэхгүй ч яг амэрик хүн шиг хэлэхгүй юмаа гэхэд ойролцоо уншдаг болсон. Тэс хөндлөн буруу уншихаа болилоо гэсэн үг. Мэдээж толи бичиг харж эхэлсэн, толи бичиг бүхэн дээр хаалтан дотор тэр үгийн дуудлага, галигийг бичсэн байдагдаа. 1 сарийн хугацаанд чамд хэдэн ч үсэгтэй, ямар ч үг өгсөн чи цээжээрээ, толиноос харахгүй галигладаг боллоо гэсэн үг, яг толи дээр байгаа шиг, тэр дагуугаа дуудахад амэрик хүмүүс чамайг ойлгож эхэлнэ. Чи бас амэрик хүний яриаг сонсоод үгийн утгийг мэдэхгүй ч гэсэн цээжээр хэлсэн үсгүүдийг сонсож бичиж чадна гэсэн үг. Энэ бол маш том эхний алхам. Манайхан буруу уншаад л давхиад байдаг ш дээ. Эхэндээ. Энийг эхний 1 сард л сурчих хэрэгтэй, тэрнээс хойш бүх зүйл дардан байх болно.
2. Зөв бичгийн анхан шатний дүрэм сурсан. Ингээд эхлээд үгээ олигтой уншдаг боллоо, утгийг ни мэдэхгүй ч гэсэн. Тэгээд дүрэм рүү орсон, галиг тогтоож байхдаа үндсэн хэдэн дүрэм сурсан, одоо цаг өнгөрсөн цаг олон тоо гээл. Яг монгол хэл сурж байсан шигээ, эхлээд уншиж сурсан, дараа ни зөв бичих, өгүүлбэрзүйн гол дүрмүүд сурсан. 100-н анхан шатний дүрэмтэй нэг ном байдаг даа. Энэ ном энглишээр бичсэн ном, монголд хувилаад зардаг байсан, ягаан хавтастай гээд алдартай ном. Дүрмийн анхан, дунд, ахисан гээд 3-н цувралтай. Тус бүр 100 орчим дүрэм тайлбарласан, хуудасний нэг талд ни дүрмээ жишээтэй тайлбарласан, нөгөө талд ни биээ даан хийх дасгалтай. Эхний номийг ни өдөр бүр 3-н хуудас уншаад байсан. Ингээд 1 сарийн дотор эрэнхий дүрэмтэй, өөрөө өгүүлбэр зохиодог, асуулт тавидаг, өгүүлбэр бүтээдэг зүй тогтолийг ни ойлголоо гэсэн үг.
3. 3 дахи сараас ни эхлээд яг өөрийн мэргэжлийн хичээлийн номоо орчуулж уншдаг болсон. Толи бичиг миний ганц хани хэхэ. Эхлээд бүх үгийг толидоод, ном эрээн цоохор. Нэг бүлэг ийм байдлаар уншсаний дараа толигүй уншдаг болж эхэлсэн тэр номийг. Ингээд 1 сэмэстр монголд дуусахад 1 сурах бичиг энглишээр уншсан. Мэргэжлийн үгийн баялагтай болж эхэллээ гэсэн үг.
4. Бага багаар чихээ онгойлгож эхэлсэн, эхлээд дуу сонсож дууний үг бичиж эхэлсэн, тэгээд дараа ни янз бүрийн сонсох дасгал хийсэн, зам заах баруун зүүн гээд л. Сонсох дасгалууд хийж эхэлсэн.
5. 2 дахи сэмэстрт амэрик хүүхдүүд ирж хичээл заасан, тэднийг ойлгоод байнаа.
6. Тэгээд мэдээж тэлэвиз үзэж эхэлсэн.
7. 3 дахи сэмэстрээс ТОЭФЛ-д бэлтгэх номноос дасгал хийж эхэлсэн.
Одоо өдөр бүр 30 мин зориуд зарцуулж, ном орчуулдаг. Өдөр бүр тодорхой цаг зориуд зарцуулаад дасгал хийгээд, эсвэл мэдээлэл орчуулаад уншаад байхад ахиц гараад урамтай байдаг байж билээ..Нэг дор гэнэт ихийг сурна гэж байхгүй, тиймээс өөрийгөө хуурахгүй өдөр бүр бага багаар урагшлаарай, хүмүүс ээ. Эхлэн сурч байгаа насанд хүрсэн хүмүүст амжилт хүсиэ!!! Хамгийн эхний алхам, үсгээ цээхлэх, галиг галиг галиг!!!! 1 сарийн дотор энэний ард гарах хэрэгтэй. Дараа ни анхан шатний дүрэм дүрэм дүрэм, бас 2 дахи сардаа энэний ард гарах гээд үзэх хэрэгтэй. Тэгээд чи зөв дуудаж бна, зөв бичгийн дүрэм мэднэ, толи бичиг бна, өөр юу хэрэгтэй гэж??? Сонсоод, зохион бичээд, харилцаад байж дээ.
No comments:
Post a Comment