Thursday, November 5, 2009

Томуугийн А(H1N1) вирvсийн халдварын хєнгєн vед гэрээр эмчлэх зєвлємж

Хvчилтєрєгчийн дутлын шинж илрээгvй, томуугийн хvндрээгvй хэлбэрийг єрхийн эмчийн эргэлт, давтан хяналтанд, дараах зєвлємжийг хэрэглэн гэрээр эмчилж болно. Томуу євчний нууц хугацаа 1-4 хоног, євчилсєн эхний єдрєєс хойш 5 хоног, хvvхдэд 7 хоног заримдаа тvvнээс удаан байдаг. Энэ хугацаанд єєрєє єєрийгєє юм уу, гэр бvлийн хvмvvс бие биенээ асарч сувилана. Гэрээр ямар асаргаа сувилгаа хийх талаар зєвлєе.

-Хэвтрийн дэглэм сахиж, сайн амрах, унтах, тайван байх
-Хамарт дусаалга дусаах, ариутгах уусмал (фурациллин 1:5000, царвангийн хандмал, риванол, давстай ус гэх мэтээр) хоолой зайлах
-Ам, хамар, хоолойд 2%-ийн содын уураар утлага хийх
-Цэгэн массаж єдєрт 3-6 удаа хийх
-Гич болон шилмvvстэй халуун усанд болон ваннд суух
-Халуун аарц, хярам, буцалсан ус зэргийг ахиухан уух
-Илчлэг чанартай, шєлтэй халуун хоол идэх
-Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээ єдєрт 2-оос доошгvй удаа хийх, 2 цаг тутамд агаарыг сэлгэх, аяга халбага, нvvр гарын алчуур,сойз,цагаан хэрэглэлээ тусгаарлах
-Тамхи татахыг цээрлэж, гараа сайн угаах, нойтон ариун салфетикаар гараа арчих, маск зvvх
-Гимнастик, биеийн тамирын хєнгєн дасгал хийх, хєлрєх, дараа нь халуун бvлээн шvршvvрт орж, дулаан хувцаслах
-Витамин С (2%, 5%, шахмал, vрэл, нунтаг), аньс, чацарганы халуун бvлээн шvvс, халуун сvv уух. Халуун шингэн зvйл ахиухан уух нь вирvсийн хорыг саармагжуулж, биеээс гадагшлуулна, судасны ханыг тэлvvлж, цусны эргэлтийг сайжруулж, эд эсийг хvчил тєрєгчийн болон тэжээлийн хангамжийг сайжруулна.
Халуун бууруулах, булчин болон толгойн євдєлт намдаах зорилгоор парацетамол, минигрипп, максгрипп, гиповит зэрэг эмийн аль нэгийг эмчийн заавраар уух
-Биеийн дархлааг дэмжих зорилгоор салимон, септилин, сармисны ханд, вакус гэх мэтийг хэрэглэж болно.
Томуутай тєстэй олон тєрлийн вирvс бас халдвар vvсгэдэг тул дахин шинэ халдвар авахаас сэргийлж, дээрх зєвлємжийг амьдралдаа хэвшvvлбэл тустай.
Євчилсєн хvн, халуурч эхлэхээс 1 хоногийн ємнєєс орчиндоо халдвар тарааж эхэлдэг ба халууны эм уухгvй байхад халуурахаа больсоноос хойш 24 цагийн дараагаас орчиндоо халдваргvй гэж vздэг. Євдєєд эдгэрсэний дараа ажил сургуульдаа явахдаа энэ хугацааг анхаарах нь зvйтэй.
Євчилсєн ихэнх хvмvvс (90 гаруй хувь нь) иймэрхvv байдлаар гэрээр эмчлэгдэж эдгэрнэ. Євчин архагших, вирvс тээгч болж vлдэх талаар одоогоор мэдээлэл байхгvй. Эдгэрсэний дараа уг вирvсийн эсрэг хамгаалах дархлаа vvсэх тул тодорхой хугацаанд дахин євчлєхгvй.
Зарим зєвлємжийг аргачилсан байдлаар дэлгэрvvлж тайлбарлая:Ам хамар хоолойд утлага хийх зєвлємж: Томуугийн А(H1N1) вирvсийн халдварын vед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2%-ийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хvнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бvтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар єдєрт 1 удаа утна. Жижиг хvvхэд ээжийн хамт утаж болно. Халуун ус, ууранд тvлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.
Цэгийн массаж хийх зєвлємж: Томуугийн vvсгэгчийн эсрэг vйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хvний бие єєрєє vvсгэн бий болгож байдаг. Цэгийн массаж нь таны биеийн энэ нєєц боломжийг идэвхжvvлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжvvлэгч цэгvvд байдаг: Vvнд:
1-р цэг. Хємсєгний дотор талын тєгсгєл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)
4-р цэг. Тєвєнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын тєвгєр хєхлєг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилийн хонхорын 2 талд, vсний доод захад (хос цэг)
Цэгийн массажыг хийхдээ заасан цэгvvдэд долоовор хурууны єндєгєєр нэгэн жигд дунд зэрэг хvчээр дарж, нар зєв 3 эргvvлж, нар буруу 3 эргvvлж хийнэ. Єдєрт 3-4-6 удаа, боломжоороо олон хоног, байнга хийхэд сайн.
Гич болон шилмvvстэй халуун усанд хєлєє дvрэх, шилмvvсний баннд суух зєвлємж:
Саванд 36-38 хэмийн халуун 1 л ус, 2,0 грамм гич хийж хутгаж найруулаад, 2 хєлєє дvрж дээгvvр нь дулаан одъяалаар битvv бvтээж, 10-15 минут сууна.
Шилмvvст баннд суухдаа 10 л усанд 200 грамм шилмvvсний ханд хийнэ. Усны халуун 36-38 хэм, суух хугацаа 10-15 минут.
Дээрх байдлаар шvлмvvсний хандтай халуун усанд мєн адил хєл дvрж сууж болно. Хєлєє дvрсний дараа болон ваннд суусны дараа хєл, биеийг хуурай болтол арчиж, дулаан хувцаслах буюу орондоо хэвтэж, хvvхдийг єлгийдєнє. Єдєрт 1 удаа, 3-5-7 удаа давтаж болно.
Цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх зєвлємж:
Цэвэрлэгээг чийгтэй, нойтон аргаар, єдєрт 2-оос доошгvй удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Томуугийн А(H1N1) вирvс ариутгалын бодист євчин vvсгэх чанараа алдаж идэвхгvйждэг энэ шинжийг нь ашиглаж ариутгаж байгаа юм.
Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5%, 1%, 2%, 5%-ийн хлорамин, 1%-ийн вирконы уусмал зэрэг ариутгах бодисоор нэвт норгосон алчуураар, бvх талбайг сайтар норгож арчиж ариутгана. Байгууллага єдєрт 2-3 удаа, хичээлийн ээлж бvрийн ємнє, автобусыг шугамд гарах болон эцсийн буудлаас хєдлєхийн ємнє гэх мэтээр ариутгана.
Агаарыг - ариутгалын бодисоор норгосон даавуу алчуур дэлгэж тавих, ариутгалын бодисыг задгай амтай саванд хийж тавих, мананцар vvсгэн цацаж ариутгаж болно.
Агааржуулахдаа цонх, салхивчийг онгойлгох, нэвт салхижуулах, агааржуулагч тєхєєрємж зэргээр 2 цаг тутамд агаарыг сэлгэнэ.
Ариун цэврийн єрєєний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг єдєрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариур, лифтын товчлуур зэргийг цаг тутамд ариутгах.
Гараа савандаж сайн угаасны дараа, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бvх хэсгийг норгож, хооронд нь сайтар vрж, арчилгvй хатааж ариутгана. Мєн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.
Албан байгууллага, гэр, байранд єргєн хэрэглэгддэг ариутгалын бодис бол янз бvрийн хувиар найруулсан уусмал, шахмал, хуурай хэлбэртэй хлорамин бєгєєд єртєг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талтай юм. Єєрийн байгууллага, vйлчилгээний онцлог, бохирдолт vvсэх эрсдэл, ариутгах шаардлага зэргийг харгалзан энэхvv зєвлємжийг зохицуулан хэрэглэж болно.
Байгууллага, аж ахуйн нэгжид єгєх зєвлємж:Хvvхдийн байгууллага сургууль, цэцэрлэгт ирцийн тандалт хийж, томуугийн сэжигтэй хvvхдийг гэрээр нь байлгах, гар угаах угаагуурын тоог нэмэх, шингэн саван, бvлээн ус, ариутгах бодис, гарын хатаагуур зэрэг нєхцлийг сайжруулах, нягтралыг багасгах, цэвэрлэх, агааржуулах, ариутгах, халуун хоол, ундаар vйлчлэх, маск зvvлгэх.
Улс, хувийн хэвшлийн байгууллагууд ажил, vйлчилгээгээ хэвийн явуулах нєхцлийг хангах, ажлын байранд цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх, албан хаагчид, ажилчдаа витаминжуулах, маскжуулах, гар угаах нєхцлийг бvрдvvлэх, чанарлаг халуун хоол ундаар vйлчлэх, илvv цагаар болон даарах, хэт ядрах, стресс гэх мэтийн хєдєлмєрийн таагvй нєхцєлд ажиллуулахаас зайлсхийж, шаардлагатай ажил мэргэжлийн хvмvvсийг вакцинжуулах, ажилчдын ар гэр, ахуй амьдралд нь анхаарал тавих, томуугаас сэргийлэх энгийн аргуудыг байгууллага дээрээ хийх, энэ талын мэдээллийг авах боломжийг сайжруулах.
Албан байгуулага, хvнс, худалдаа, тээвэр, цахилгаан эрчим хvч, ус хангамж, vйлдвэрлэл vйлчилгээний гэх мэт бvх байгууллагууд єгч байгаа зєвлємжийг баримтлан vйл ажиллагаагаа тогтвортой хэвийн явуулах нь цартахлыг гарз хохирол, хvндрэл багатай даван гарах нэг нєхцєл болно.
Тодорхой хугацаанд олон нийтийг хамарсан vйл ажиллагааг цєєрvvлэх, зохион байгуулахгvй байх. Бvх байгуулага, хамт олон, хvн бvр ялангуяа бизнесын байгууллагууд маск, ариутгалын бодис, зарим нєєц багатай эм, оношлуур, вакцин, хvнсний бvтээгдэхvvн, захын цусанд хvчилтєрєгч тодорхойлох аппарат, амьсгалын аппарат гэх мэтийг оруулж ирэх, дотооддоо vйлдвэрлэх, vнийг хэт єсгєхгvй байх, засгийн газраас дээрх vйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэдийг гаалийн татвар, орлогын татвар, хураамжаас чєлєєлєх зэргээр хєнгєлєлт vзvvлж хамтран ажиллах.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд дэгдэлтийн тухай мэдээлэл, урьдчилан сэргийлэх аргууд, авч хэрэгжvvлж буй арга хэмжээг тухай бvр мэдээллэх. Олон нийтийн vзэл бодлыг харгалзан vзэх, сонсох, бодит байдлыг vнэлэх, хэвлэл мэдээллийн бодлогыг нєхцєл байдалтай уялдуулах. Олон нийтийг буруу ташаа мэдээллийн хямралд єртvvлэхээс зайлсхийх, мэдээллийнхээ vнэн мєнийг нягтлах.
Хvн амыг vнэн зєв мэдээллээр хангаж, нийгмийн сэтгэл зvйг тогтвортой байлгахад туслах. Євчилсєн ихэнх хvмvvс гэртээ байж, єєрсдийгєє буюу гэр бvлийнхнээ асарч сувилах тул тэдэнд хэрэгцээтэй зєвлємж мэдээллийг хvртээмжтэй хvргэхэд илvvтэй анхаарах.

No comments:

Post a Comment